НИЙГЭМ
Халдварын хурдыг ВАКЦИНЖУУЛАЛТ гүйцэхээ байлаа

Өнөөдөр /2021.03.25/ Эрүүл мэндийн яамны ээлжит хурлаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Ингэхдээ дархлаажуулалтыг түргэсгэхгүй бол халдварын голомт эрчимжиж, барьж авахад хэцүү болж буйг онцлов. Түүнчлэн Синофарм вакцины 300 мянган тунг удахгүй оруулж ирэх бөгөөд 50-аас дээш насныхан буюу эрсдэлтэй бүлгийнхнийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Нийслэлд дархлаажуулалтын хурдыг нэмэхгүй бол мөдхөн халдварын хурд гүйцэж, вакцинд хамрагдсан иргэд ч мөн халдвар авах өндөр эрсдэлтэй нүүр тулаад байна.

О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлгөөнөө багасга, хөл хорь. Вакцин тариулаад 2 сарын дараа л дархлаа тогтоно. Тэр хугацааг чинь хүлээж амжихгүйгээр халдвар эрчтэй тархаад бнаа
Вакцинаа аль намар эхлэх байсан.Их хугацаа алдсан даа. Хүмүүс оросын вакциныг хараад л байгаа шүү дээ.
Өөдөөс хятад вакцин бариад бгаа юм чинь яаж очиж хамрагдах юм бэ орос вакцин бсан бол арай өөр аль хэдийн шахуулчихна