
“ОХУ-аас 10 мянган тун "Спутник-V” орж ирсэн гэнэ билээ. Тэр хаагуур хийгдээд байна, орос вакцин л сайн гэнэ. Хийлгэчихмээр байна” гэх хүмүүс эрэн тойронд олон. Үнэхээр тэр вакцин хаачив.
Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ОХУ-ын "Спутник-V” вакцины эхний 10 мянган тунг хоёрдугаар сарын 27-нд хүлээн авсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцин хүлээж авч буй зураг бүхий, албан мэдээлэл ч тарсан. Олон нийт ойлгохдоо уг вакциныг улс авч, иргэдээ дархлаажуулах юм байна гэж ойлгосон.
Гэтэл орж ирсэн 10 мянган тун "Спутник-V” вакцин хаачсан, хэнд тариад байгаа нь мэдэгдэхгүй, сураг ажиг тасарсан. Сэтгүүлчид энэ вакцин хаачив хэмээн сураглахаар Эрүүл мэндийн сайд болон албаныхан нь одоо огт өөр зүйл яриад сууж байх юм. Тодруулбал, дээр 10 мянган тун "Спутник-V вакци” ныг Засгийн газраас аваагүй. “Эм импекс” концерн хувийн шугамаар оруулж ирээд, арилжаагаар зарж байгаа гэх нь тэр. Энэ нь ч үнэн байж. “Эм импекс” концерн дээрх "Спутник-V” вакцины 10 мянган тунг оруулж ирээд тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан бөгөөд үлдсэн тунг “Интермэд” эмнэлэгт нийлүүлсэн аж. Харин хувийн хэвшлийнхэн “Интермед”-ээс арилжаагаар нь вакцин худалдаж авч, ажилчдаа вакцинжуулж эхэлсэн. Тухайлбал “MCS” групп ажилчдаа "Спутник-V”-иар дархлаажуулаад байна.
-БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРААЛЛАА ХҮЛЭЭЖ БАЙГААД ВАКЦИНД ХАМРАГДЖЭЭ-
Харин Засгийн газарт хандивласан гэх тодорхой тооны тунг хэн тариулав гэдэг нь их сонин. Албан бус ч баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр дандаа дарга нар, УИХ-ын гишүүд, ордон хавиар эргэлдэгсэд, төрийн байгууллагын дарга нар голдуу тариулаад дууссан гэх юм билээ. Иргэдээсээ өмнө вакцин хийлгэхгүй гээд микрофоны өмнө попорцгоогоод байсан дарга нар харин ч хамгийн сайн чанартайг нь ар өврийн хаалгаар олоод шахуулчихлаа.
Иргэдийнхээ өмнө хариуцлагатай байдаг, хууль ёс, дүрэм журмаа биелүүлдэг, ёс суртахуун өндөртэй улсуудад шал өөр юм. Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрхон хоногийн өмнө л вакцин тариулж байх жишээтэй. ОХУ-д аль эрт вакцинжуулалт эхэлсэн. Гэтэл төрийн тэргүүн нь манай дарга нар шиг хамгийн эхний тунг лав хийлгээгүй. Гэтэл манай дарга нар иргэддээ хийх вакцины татаж аваагүй, нөөцлөөгүй байхдаа ард иргэдээ уриалж байна гээд байсан вакцинаа өөрсдөдөө шахуулчхаж байх жишээтэй.
Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэрийн хамт мөн л хоёрхон хоногийн өмнө АстраЗенека вакцин хийлгэсэн байх юм. БНСУ-д ч аль эрт вакцинжуулалт эхэлсэн. Тус улсад вакцинжуулалт мөн л насны ангиллаар хийгдэж буй. Улмаар 65 орчим насныхан вакцинд хамрагдаж эхлэх үед дарааллаа хүлээж байсан өндөр настай Ерөнхийлөгч нь ийн вакцинаа тариулсан байх. Ямар өндөр ёс суртахуунтай улс, удирдагчид вэ. Манай 30-50 насны дарга нар 60 гарчихсан аав ээж нь вакцинаа хийлгээгүй байхад аль хэдийн нууцаар дархлаажчихсан. Ичиг ичиг.
Б.ЦЭЛМЭГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegeed tariulaahgui gd tenegteed baigaa yumuudiig yahiin. Hog deer haytsanaas tariulsan ni deer bizd
дараагийн ирэх вакциныг эрх мэдэл, хөрөнгө чинээнийхээ дарааллаар дараагийн эгнээнийхэн хийлгэх байх даа, жирийн иргэдэд спутник V олдохгүй, сонголт байхгүй л гэх байх. Манай "дээдчүүд" ямарч юман дээр улайж ичихээ байсан л даа.
ЭМЯ-аас яг ямар дарааллаар тарих жагсаалт гаргаад байхад хууль зөрчиж, очер дайрах нь ёс зүйгүй үйлдэл гэж хэдэн өдөр сануулаад байхад Оюун-Эрдэнэ тариулсан нь маш буруу болсон. Тэгээд сүжрэхээ больсон. Тийм бүдүүлэг байж болохгүй. Өөрөө гадаадад амьдарч үзсэн хүн байж хэн очерын урдуур дайрч байсан. Бүдүүлэг үйлдэл.. Вакцин хийлгэх эсэх шийдвэрт хэн ч нөлөөлөхгүй. Хүмүүс дарааллаа хүлээгээд хийлгэх бол хийлгэнэ үгүй бол үгүй. Дэлхийн бусад орон ч ийм зарчмаар явж байгааг бид мэдээнээс харж байна. Монголд бол яамны гаргасан жагсаалтын дагуу мөрдвөл эхлээд эрүүл мэндийн салбарынхан тариулах байсан. Засгийн газрын гишүүн гэсэн үг байхгүй байсан.
Очероо хүлээгээд Оюун-Эрдэнийн ээлж ирэхээр ёстой хэдэн зурагчин сэтгүүлч, тв-ээ дуудна уу хамаагүй попорвол попорч болох байсан ! Ёс зүйн дүрэмд төрийн албан хаагч нь нийтийн нийгмийн тогтсон хэв шинж маягийн дагуу биеэ авч явна гэж заасан байдаг. Дарааллын журам зөчрих гэдэг нь нэг хуулийн танхаарах гэсэн 5.2 гэсэн заалтад тодорхой тусгаж заасан байдаг. Хуульгүй биш хуультай.
Өлөн сэтгэлгэээтэй, арчаагүй , чадвар муутай хогийн юмнууд байдаг юм биш үү?
Манай дарга нар яг ийм ёс суртахуунгүй болоод удаж байгаа шүү. Өөрт нь ашигтай бол ажил хийдэг, өөрт нь ашиг тус байхгүй бол тэр ажил хэзээ ч урагшилдаггүй. Энэ бол бичигдээгүй хууль болсон бөлгөө. Гайхаад байгаа хүн байна уу? ккк
Тэр хянаж шалгадаг газрууд нь татаж шалгаад олон түмэнд зөв мэдээлэл өгөөч. хэрэв энэ үнэн бол иргэдэд бас хэлэх үг байгаа байх
УЛС ОРНОО ЗАРЖ ИДДЭГ ХУЛГАИЧ ОФШОРЧИН ӨГЗӨГЧИН ЁС СУРТХУУНГҮИ ЛУИВАРЧИДАД ВАКЦИН БОЛ ЖИЖИГХЭН АСУУДАЛ БАИЛГҮИДЭЭ ....ЭД ЮУНДАА ИЧИХЭВ ...
угаасаа л байж байгаа араншин, түвшин нь тэр шүү дээ ... ичих нүүргүй худалч бас хулгайч сэтгэхүйтэй