Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч, ачааны автомашин голд суужээ

Иргэн О Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн ‘’Яруугийн голын гүүр’’ дээгүүр автомашинтай зорчиж байх үеэр голын мөс цөмөрч, суужээ.

Энэ тухай дуудлага гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 14:25 цагт очсон байна. Улмаар иргэн О-ын жолоодож явсан “Пронтер” загварын ачааны автомашиныг 20 минут ажиллан татаж гаргажээ.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button