Нийгмийн

ХОМ: Авлига нэхсэн нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров 475 саяар үнэлэгдэх газартай

Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Гунгааноров гэх хүн татвараа төлсөн аж ахуй нэгжийн нягтлангаас хаялага нэхсэн гэх мессежийг эдийн засагч Л.Наранбаатар сошиал хуудастаа дэлгэсэн.

Тэгвэл эл мэдээлэл үнэн байсан бөгөөд Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тухайн ажилтныг ажлаас халсан талаар мэдэгдсэн. Тэрбээр 2017 оноос Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байжээ.

Бид авлига нэхэгч дээрх байцаагчийн ХОМ-ийг та бүхэнд хүргэж байна.

А.Гунгааноров нь 2019 онд мэдүүлсэн ХОМ-тээ өөрийн орлого 11 сая, гэр бүлийн орлого 24 сая гэж мэдүүлжээ. Түүнчлэн 120 саяар үнэлэгдэх нэг орон сууцтай. 16 саяын “Nissan, AD- 1” машинтай. 31 саяын өртөг бүхий малтай. 475 саяын үнэтэй газартай. 15 саяын үнэт эдлэлтэй. 58 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
3 jild sain horongo zugluusanbaina shuu turshlagiin sudlah yumsan
3 jild sain horongo zugluusanbaina shuu turshlagiin sudlah yumsan

manaihaas oor ulsad buh horongiin huraagaad shoron hiine manaid bol shagnana daa yadaj 31 sayiin maliin uldeegeed m#l deer gargaad busdiin huraah heregtei dee

Холбоотой мэдээ

Back to top button