ЭДИЙН ЗАСАГ

10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 380.6 тэрумын зээл олгоод байна

 “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 25-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 380.6 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд, Улсын хэмжээнд зээл олгож эхэлснээс хойш банкууд 30.6 мянган зээлдэгчийн 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1208 зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Нийт 1208 ажлын байр дэмжих зээл олгогдсоныг бүтцээр болон бүсчиллээр нь ангилбал Улаанбаатар хотын хэмжээнд 246 зээл, орон нутгийн хэмжээнд 962 зээл олгогдсон. Үүний 186 нь ААН-д, 1022 нь бизнес эрхлэгч иргэнд олгогджээ.

Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 407.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 173.3 тэрбум төгрөгийн зээлийг 1,307 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Мөн 384.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,749 иргэнд 132.0 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. 

Цаашид, Сангийн яамнаас цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button