УЛС ТӨР

“Хүүхдээ цэрэгт явуулаад алдчихсан аав, ээж уйлаад сууж байхад ХЭҮК юу хийсэн юм бэ”

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар эцсийн хэлэлцүүлгийн хийхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүмжлэл хэллээ.

Тэрбээр “Арай гэж таван хүнтэй ХЭҮК байгуулсан чинь Хүний эрхийн хамгаалагч гээд долоон хүний орон тоотой хууль оруулж ирж байна. Өөр хийх ажил алга уу. Хүний эрх улаан цайм зөрчигдөж байхад та нар юу хийсэн вэ. Хүүхдээ цэрэгт явуулаад алдчихсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх талаар ярьж байна. Би өмнө нь ХЭҮК-ийн гишүүдийг томилж байхад хэлж байсан. Цаас эргүүлдэг хүн биш зүрх зоригтой хүн хүний эрхийн төлөө тэмцдэг. ХЭҮК-ийн дарга Ж.Хунан та ойлгосон уу” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
eej
eej

tseregt xyygee byy yavuul alchixna gants xvvtei eejyyd uruvdmuur shyy

Холбоотой мэдээ

Back to top button