Нийгмийн

ТОДРУУЛГА: Монголын таван жүдочоос коронавирус илэрсэн тул Азийн АШТ-ийг багаараа өнжлөө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ маргааш Киргизстан улсад эхэлнэ.

Азийн АШТ-ий сугалаа дөнгөж сая болоход Монголын багийг оролцуулаагүй.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад “Манай багийн зарим тамирчнаас коронавирус илэрсэн тул Азийн АШТ-ийг өнжлөө. Удахгүй албан ёсны мэдээлэл өгнө” гэлээ.

Азийн АШТ-д Монголоос оролцохоор:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Л.Өнөболд

66 кг: ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү

73 кг: Азийн аварга Ц.Цогтбаатар

81 кг: Дэлхийн аварга Саеид Маллаеи

90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана

100 кг: ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн

+100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 52 кг: ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой

57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн

63 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч

70 кг: Ц.Энхчимэг

78 кг: Э.Гандиймаа нар мэдүүлэг өгөөд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 5, 2021 18:23

Gaduur tenej shoudaa biz

Зочин
Зочин
4 сар 5, 2021 18:24

Oroltsuulsangui geh ni haash.aa yum garchigaa zuw uguh heregtei

Zochin
Zochin
4 сар 5, 2021 18:35

Asia avraga grand slamaas door chansaatai temtseen gej oilgood bga shde. Zugeeree eruul boltsgoox xeregtei. Orson ch yalaa oroogui ch yaalaa

Холбоотой мэдээ

Back to top button