НийгмийнНИЙГЭМ

О.Амгаланбаатар: Муулуулдаг төрийн байгууллагынхнаас илүү иргэд бидэнд асуудал байна

Коронавирус тусан, эмчлүүлж буй жүжигчин О.Амгаланбаатар цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зөвлөгөө өгөн, нөхцөл байдал ямар байгааг боломж, бололцооныхоо хэрээр хүргэсээр байгаа билээ.

Тэрбээр энэ удаа  цахим хуудсандаа “Халдвартаас оройн мэнд ээ. Санаа тавьж залгаж бичиж, ирж эргэж, эсвэл өөрийнхөө шинж тэмдгийг өвчтэй надаар шинжүүлэх гэж холбогдсон өчнөөн олон хүмүүст баярлалаа. Бие сайжирч байна. Эсрэг бие өндөр гарлаа. Халуурах, толгой өвдөх багасч байна. Одоо уушгинд байгаа хатгаагаа л алга болгочихвол болох нь тэр.

Гэхдээ бас эдгээд гарлаа гэхэд энгийн ханиад шиг тийм амар юм биш гэдгийг ойлголоо. Бие сульдах тамирдах нь нэлээд хугацаанд явна, тархины цусан хангамж багасч байна, зүрхэнд бас ачаалал үүсгэж байна гэхчлэн бусад эрхтнүүдэд дараа нь сөргөөр нөлөөлөх магадлалтай юм байна. Тэгэхээр дэглэм гамаа бариад, дархлаагаа байнга дэмжиж байх хэрэгтэй гэнэ. Ер нь тэгээд тэр ковид бол хөнгөн ханиад, тусаад эдгэчихсэн нь дээр энэ тэр гэж эмч нарыг давж дуугараад байгаа их мэдэгчдэд хэлэхэд “олон юм онхолдолгүй олдож байвал тэр вакцин макцинаа хийлгэ” л гэмээр юм байна.

Энэ ХӨСҮТ-д төрийн байгууллагын төвөгтэй, хүнд сурталтай байдал огт харагдахгүй байна. Эмч, сувилагч, асрагчдын харьцаа, хандлага, эмчлэх арга барил маш сайхан санагдлаа. Ер нь харьцангуй залуу хүмүүс ажиллаж байгаа болохоор ч тэр үү хэцүү нөхцөлд хэдий ч хийж буй ажилдаа түүртэхгүй хэвийн албан үүргээ гүйцэтгэж байна. Бахархмаар сайхан.

Харин эсрэгээрээ хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд хэлж яримаар зүйл их байна аа, их байна. Өвчиндөө түүртээд байдаг юм уу үргэлж уурласан, ярдагласан л хүмүүс явах юм. Нэг тийм та нар үйлчлэх ёстой, намайг эмчлэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсчихсон учраас харьцаанаас авахуулаад л хар яр гээд эхэлнэ. Ийм юм өгсөнгүй, тийм юм авмаар байна гэхээр нь тайлбар хэлэхээр “та нар улсаас нэг хүний төдөн саяыг авч байгаа биздээ” гэсэн хаанаасаа ч олоод сонсчихсон нь мэдэгдэхгүй хачин үгээрээ бамбай хийж хаан хатан шиг сэтгэхүйгээрээ халдвартын муу эмч сувилагчдад хандаад байх бололтой юм.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Утгагүй улстөржилт, байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй буйгаа бусад руу чихэж тайвшрах гэсэн массын хандлага цар тахалтай тэмцэж байгаа энд хүртэл энгийн үзэгдэл болчихсон нь үнэхээр харамсалтай. Муулаад байдаг төрийн байгууллагынхнаас илүү иргэд бидэнд их асуудал байна.

За тэгээд эцэст нь хэлэхэд ковид-19 шинж тэмдэг илэрснээс хойш 7-14 хоногт бусдад халдаах чадваргүй болдог нь олон улсад батлагдсан байна. Коронагүй болох боломж бол хөл хорионы үеэр хүнтэй уулзахгүй л байх. Хэн ч хэнтэй уулзахгүй бол халдвартай байгаа хүмүүс халдварлуулах чадваргүй болоод хамаг юм шинээр эхэлнэ ээ л гэсэн үг. Энгийн ханиад гэж бодоод байгаа хүмүүс эмнэлэгт ингээд хэвтмээргүй л байгаа бол эргүү бодлоо бөгсөндөө чихээд вакцинаа хийлгэ... гэснээс тэгээд хийх юм уу даа.

 Утга учиртай, уялдаа холбоотой шийдвэр гаргахыг улстөрийнхөндөө уриалаарай. Корона гуссан гэж ад үзэхгүй бол аялж маялаад айн та нартай зуныг зугаатай өнгөрөөмөөр л байна шүү. Корона туссан ч гэсэн хүн шүү дээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2021 14:59

Дээдэс нь суудлаа олохгүй бол доорд ард иргэд нь яаж амг�##�ан тайван байх вэ дээ.Битгий д�##�лага зан гарга админаа

Иргэн
Иргэн
4 сар 15, 2021 10:02

Бичсэн пост оруулахгүйм

Холбоотой мэдээ

Back to top button