Нийгмийн
А.Батцэцэг, Х.Болортуяа, З.Болортунгалаг нар Азийн аваргын төлөө барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.


Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 к кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д Зоригтын Болортунгалаг нар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-д хүрэл медалийн болзол хангаад буй Э.Цэвэгмид медалийн өнгөө хувиргах барилдаанаа 20.00 цагт хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.