Нийгмийн

Д.Совд хорих 461-р ангид саатуулагдсан хэвээр байна

Өнгөрөгч тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр: Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совдыг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулсан бөгөөд суллаагүй байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Л.Энх-Амгалан сайдыг айлгахын тулд халдсан” гэж мэдүүлсэн аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button