
Манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад хүний боом өвчний нэг тохиолдол илэрсэн байна. Тухайн тохиолдлыг тусгаарлаж, хөл хорио тогтоосон талаар Russia Today мэдээлжээ.
Хүний боом нь мал, адгууснаас хүнд халддаг цочмог хэлбэрийн голомтот халдварт өвчин бөгөөд ямар замаар халдварласнаас шалгаалж, гэдэсний эсхүл уушгины өвчлөл үүсгэдэг байна.
Халдвар авсан иргэн нь Монгол Улсын хилийн ойролцоох нутаг болох Баруун Хемчикийн хошууны Бижиктик-Хаяа тосгоны оршин суугч юм байна. Түүний ойрын хавьтлуудыг тогтоож, халдварын голомтыг тогтоохоор ажиллаж буй аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.