НИЙГЭМ

У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг өнөөдөр УИХ хуралдаж, тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуульд У.Хүрэлсүхийг ялалт байгуулсан хэмээн Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор үзсэн байна. Хуулиар СЕХ энэ шийдвэрийг санал хураалт явагдаж дууссанаас 10 хоногийн дотор УИХ-д мэдүүлдэг.

СЕХ-ны холбогдох шийдвэрийг УИХ хүлээн аваад байгаа бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо 12.00, Улсын их хурал 14.00 цагаас хуралдахаар товлосон байна. Хуралдаанаар У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг тогтооно.

Хуулийн дагуу сонгуулийн дүн гарснаас 30 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгч тангараг өргөнө. Тангараг өргөснөөр хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусна. Мөн У.Хүрэлсүх автоматаар УИХ-ын гишүүн байхаа болих юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amjilt,

Холбоотой мэдээ

Back to top button