Нийгмийн
Эхний долоон сард зам тээврийн ослоор 307 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанд эхний долоодугаар сард 41 мянган зам тээврийн ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зам тээврийн ослын улмаас 307 иргэн нас барсан бол үүний 81 хувь нь буюу 236 нь орон нутгийн замд гарсан байна. Мөн 441 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Зам тээврийн ослын дийлэнх шалтгаан нь хурд хэтрүүлэхтэй холбоотой аж. Иймд тээврийн цагдаагийн албанаас “Яараад яах вэ” аян өрнүүлсэн. Аяны хүрээнд зуны турш 35 мянган хурд хэтрүүлсэн зөрчил илрүүлжээ. Нөлөөллийн аян өрнөж, хөдөө орон нутгийн замд тээврийн цагдаа нарын шалгалт ихэссэн ч хэтрүүлэх зөрчил буурахгүй байгаа талаар тээврийн цагдаагийн албанаас хэллээ.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.