НийгмийнСПОРТ

ТАНИЛЦ: Токиогийн олимпод Монголоос спортын аль төрөлд хэдэн тамирчин оролцох вэ

Токиогийн олимпийн наадамд эхлэхэд 20 хоног үлдлээ. Монгол Улс энэ удаагийн олимпод спортын 10 төрөлд 43 тамирчнаа оролцуулахаар боллоо.

Хамгийн сүүлд буюу өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпийн эрх баталгаажсанаар 43 тамирчин Токиог зорих боломж бүрдсэн юм.

Монгол Улсаас Токиогийн олимпод жүдогоор 12, чөлөөт бөхөөр ес, сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр дөрөв, хөнгөн атлетик, боксоор тус бүр гурав, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, хүндийг өргөлтөөр тус бүр хоёр тамирчин оролцоно.

Сонирхуулахад, Риогийн олимпийн наадмаас Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button