СПОРТ

Токиогийн олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах санал гаргажээ

Японд коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах эсэх талаар Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороо, Япон улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпийн наадмын Зохион байгуулах хороотой зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн Япон улсын Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Т.Марүкава мэдэгдлээ.

Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан намын зүгээс ч олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, халдварын эсрэг арга хэмжээг чангатгах талаар нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаад буй.

Токио хотод долдугаар сарын 1-ний өдөр халдварын 673 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногийн мөн өдрийн тоог 12 хоног дараалан давжээ. Ингэснээр Токио хотын халдвар авсан нийт иргэдийн тоо 174,604 болоод байна.

Харин Япон улсын хэмжээнд 801,553 хүн коронавирусийн халдвар авч, 2236 хүн нас баржээ.

Өмнө нь олимпийн наадмыг үзэгчдийн суудлын 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах шийдвэр гаргаад байв.

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button