Жолоочдод хүүхдийн суудлын бүс тохируулагч өгч байна

Баяр наадмын өдрийг тохиолдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангаж 22-ын товчоогоор гарч буй жолооч нарт хүүхдийн суудлын бүс тохируулагч өгч байна. Мөн аюулгүй зорчих зөвлөмж мэдээллийг өгч буй юм.
Нийслэлээс Улаанбаатар хотоос орон нутаг зорчих иргэдийн хөдөлгөөн их байна. Тээврийн цагдаагийн албанаас “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн аяныг өрнүүлж байгаа. Тоёота Монголиа компанитай хамтран “Аюулгүй, Аз жаргалтай” уриан дор товчоодоор нэвтэрч буй жолооч нарт зөвлөмж мэдээлэл өгч, хүүхдийн суудлын аюулгүйн бүс тохируулагчийг үнэгүй өгч байна. Энэ ажлын хүрээнд нийт 5000 ширхэг бүс тохируулагчийг тараах аж.
Аюулгүйн бүсээ зүүгээгүйн улмаас аливаа ослын үеэр хүүхдийн амь нас эрстэх, урд салхины шилээ мөргөж гэмтэж бэртэх зэрэг эрсдэлүүд байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочоос гадна зорчигч хүүхэд суудлын бүсээ заавал зүүхийг албаныхан анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сэтгүүлчидэд Монгол хэл бичгийн хичээл сайн заахгүй бол үнэхээр болохгүй юм байна даа. Жолоочдод гэж ярьж бичдэггүй шүү дээ. Жолооч нарт гэвэл зөв баймаар. Монгол хэлний мэргэжлийн хүмүүс яагаад юу ч ярьж, дуугардаггүй юм болоо. Ядаж төрөлх хэлээрээ �##�даа мадаггүй зөв ярьдаг, бичдэг баймаар байна шүү дээ.