“Нөхөн сонгуульд С.Эрдэнэ Б.Гарамгайбаатарыг, О.Цогтгэрэл М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлнэ”

УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эв нэгдэлтэй ардчилсан нам” санаачилгын хүрээнд Ардчилсан намыг нэгтгэх нэг даргатай болгох, нэг тамгатай болгох зорилгоор “Онц их хурал”-ыг хуралдуулахыг шаардаж, 100 мянган гишүүн гарын үсэг зурах үйл явц амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Зарим нэг аймагт тогтоосон ковидын дэглэмийн хязгаарлалттай холбоотойгоор зогсонги байдалд орсон. Харин зарим аймаг, дүүрэгт дунд шатны “хурган” дарга нар гарын үсэг зурах үйл явцыг “бойкотлож” байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын унах хамгийн эцсийн шат байсан. Харин нөхөн сонгууль эргэн сэргэх гол цэг. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд сонгуульд оролцох хэсгээ мэдэгдэж СЕХ-нд албан бичгээ өгөх ёстой. Гэтэл манайхан дахиад хоёр албан бичиг өгөхөөр болчхоод байна. Эв нэгдлээ одоо хүртэл хангаагүй байна. Есдүгээр сарын 2-ны өдөр нэр дэвшигчээ тодруулж албан бичгээ өгнө. Энэ үед С.Эрдэнийн нам Б.Гарамгайбаатарыг, О.Цогтгэрэл нь М.Хүдэрбаатарыг дэвшүүлж хоёр бичиг өгөх нь. Гэтэл жирийн гишүүд, энгийн иргэд эднээс өөр хүмүүсийн нэр дэвшүүлбэл амжилттай оролцоно гэж бодож байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж байхаар 2 нам болсон нь хэн хэндээ амар