СПОРТ
		
	
	
Баруун бүсийн даншигт О.Хангай түрүүллээ

Баруун бүсийн даншиг наадмын үндэсний бөхийн барилдаан өчигдөр болж, 96 хүчтэн зодоглов. Эл барилдаанд 96 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий шалгарав. Их шөвөгт О.Хангай Б.Бат-Өлзийг давж, Б.Пүрэвсайхан гоц мөргөжээ.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.