НИЙГЭМ
Т.Билэгжаргал өршөөлөөр суллагдаад СЭМҮТ-д эмчлүүлж байна

Жүжигчин Т.Билэгжаргал шинэхэн батлагдсан Өршөөлийн тухай хуулийн заалтаар суллагдсан байна. Харин одоогоор СЭМҮТ-д өндөр хяналт дор эмчилгээ хийлгэж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Өнгөрөгч онд Т.Билэгжаргал ээжийгээ зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. 20106 онд мөс хэрэглэсэн хэрэгт холбогдож, 2019 онд мөн мансууруулах бодис хэрэглэсэн асуудлаар торгуулж байсан. Харин сүүлд мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр жил, найман сарын ял аваад байсан юм.
Өршөөлийн тухай хуулийн эл заалтаар, хорих ялаас чөлөөлж, зорчих эрхийг хязгаарлах зохицуулалт үйлчлэх юм байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дуучин Анхмаа эргэж очоосой .....
Хөх туяанд нь демон байгаа