Э.Бадар-Ууган: Э.Цэндбаатарыг шударга бус шүүгээгүй гэж албан ёсны хариу ирсэн

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдын сүүлч Монголдоо ирж байна. Энэ үеэр МҮОХ-ны нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Энэ олимпод нэг л тамирчнаас халдвар илэрвэл тухайн улсын баг бүхэлдээ оролцох боломжгүй гэсэн шаардлага байсан. Хамгийн их айж, эмээж байсан зүйл нь энэ байлаа. Энэ нөхцөл байдлыг давж, дөрвөн медаль авсанд маш их баярлаж байгаа. Медаль аваагүй олон орон бий. Энэ цар тахлын үед амжилттай оролцлоо гэж үзэж байна. Боксын шүүлт дээр олон улсын аудитор ажиллаж байгаа юм билээ. Тэгээд ямар нэг алдаа гараагүй байна гэж албан ёсны хариу өгсөн” хэмээлээ.
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэндбаатар төгсгөлөө муу хийсэн
Хар чадлаараа зодолдсон. Хүчний хуваарилалт хийгээгүй. Төгсгөлд нь тэнхээ дутсан. Бэлтгэлээ гүйцэд хийвэл Олимпын аварга болноо манай Цэндбаатар маань. Амжилт хүсье!
Наад гарчиг, агуулга 2 чинь бие биеэ үгүйсгэсэн, тэс өөр юм байна. Тус мэдээг юу гэж ойлгох нь Уншигчийн мэргэн ухаан мэдэг гээд орхисон бололтой... ха ха
Угаасаа л маш хариуцлагагүй тоглосон. Сэтгэл зүй үнэхээр НОЙЛ байсан.
Дасгалжуулагчийг нь тэмцээнд орохын өмнөх өдөр нь Монголруу буцаачихсан юм чинь аргагүй шүү дээ. Гантулга дасгалжуулагч нь байсан бол медаль зүүх байсан шүү
Энэ сайт алдаагүй мэдээ оруулчихдаг ш дээ. Өнөөдөр яагаа вэ? Гарчиг, агуулга нь зөрүүтэй юм байх чинь.