НИЙГЭМ

Хоёр дахь Өглөөний гудамж маргааш нээлтээ хийнэ

Сүхбаатар дүүргийн удирдлагуудаас санаачилсан ажлын хүрээнд хоёр дахь Өглөөний гудамжийг нээхэд бэлэн болгоод буй. Уг гудамжийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ.

Тодруулбал, байгальд ээлтэй байлгах, хог хаягдал болон хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчныг бүрдүүлсэн байна.

Хоёр дахь Өглөөний гудамж маргааш 09.00 цагт нээлтээ хийх юм байна. Байршлын хувьд, Жамъян гүний гудамж буюу Blue Sky барилгын урд аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button