ПАРАЛИМП: Э.Содномпилжээ хоёр дахь өргөлтөөр 245 кг жинг өргөж, дээд амжилтыг эзэмшсээр байна

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Рио 2016 паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ хоёр дахь өргөлтөө хийлээ. Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөөд, дээд амжилтыг тогтоогоод байсан юм.
Тэрбээр хоёр дахь өргөлтөө 245 кг жинг захиалж амжилттай өргөсөн бөгөөд дээд амжилтыг эзэмшсээр байна. Энэ удаад өмнөх өргөлтийн адил хамгийн хүнд жинг захиалсан юм. Нийт есөн тамирчнаас хамгийн сүүлд өргөлтөө хийлээ.
Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.
Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.