Нийгмийн

ФОТО: Паралимпын наадмыг зорьсон Монголын баг, тамирчдын эх орондоо газардах үеийн торгон агшин

Өчигдөр орой Токио-2020 Паралимпын наадмыг зорьсон Монголын баг тамирчид эх орондоо газардлаа. Энэ үеэр бидний дуранд буусан торгон агшнуудыг хүргэж байна.

Гэрэл зургийг Т.Гэрэлтуяа

Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олон.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийн ээж цэцэг барин угтахаар хүлээж буй мөч.

Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид гавьяат тамирчин Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар болон бусад баг тамирчдад хүндэтгэл үзүүлэн тосохоор ирсэн нь:

Токио-2020 Паралимпын наадмыг сайн дураараа орчуулж ажилласан орчуулагчийг тосохоор түүний дүү Хүслэн ирэв.

Таеквондогийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөж сүүлийн минутад оноо алдаж шагналт тавдугаар байрт шаргарсан Г.Болор-Эрдэнийн ээж:

Т.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Турк улсын тамирчинд сүүлийн мөчид оноо алдаж, медалийн үзүүрээс атгаад алдсан. Тэрбээр Парисийн олимпод алтан медаль авч ард түмнээ баярлуулна гэв.

Буудлагын тамирчин З.Ганбаатар нисэх онгоцны буудалд буух үеэр

100 метрийн гүйлтийн төрөлд оролцсон П.Энхманлай гарч ирэв. Тэрбээр тэргүүн байрт түрүүлсэн тамирчнаас нэг секундын зөрүүгээр долдугаар байрт шалгарч, Монгол улсаас гүйлтийн төрөлд оролцсон анхны тамирчин болов.

Монголын багийн тугч, байт харваан үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгэ гарч ирэв. Байт харваан аварга тамирчинтай эн зэрэгцсэн хүчтэй өрсөлдсөн тамирчин.

Таеквондогийн үндэсний шигшээ багийн баимрчин Х.Энхтуяа. Түүний хувьд чансаагаараа жиндээ тэргүүлдэг учраас эхний тоглолтод гоц мөргөж хожлыг авсан.

Гэрэл зургийг Т.Гэрэлтуяа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button