Зурхай: Хэрүүл тэмцэл хийхэд муу
БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2021.09.11 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын 9 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.