Нийгмийн

Э.Батшугар, Ц.Идэрбат нар пүрэв гарагт тангараг өргөнө

Нөхөн сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр Э.Батшугар, Ц.Идэрбат нар тодорсон.

Хуулиараа СЕХ ажлын 15 хоногийн дотор сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ СЕХ-ноос энэ асуудлыг удаашруулахгүйгээр өнөө маргаашдаа УИХ-д хүргүүлнэ хэмээсэн.

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараах анхны чуулганаар шинэ гишүүд тангараг өргөх хуультай юм.

Эх сурвалжийн мэдээллээр тэд энэ долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар тангарагаа өргөх аж. Өчигдөр тэд СЕХ-ноос УХ-ын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардаж авсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN

barun talaas 3 mongol bna

Зочин
Зочин

Хулгай,луйвар хийнэ гэж тангараг өргөх үү?

Холбоотой мэдээ

Back to top button