УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Эрсдэлгүй гэдэг тооцоолол гарвал ирэх сараас 2, 3 настнуудыг цэцэрлэгт авна

Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй. Улмаар Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гурав хүртэлх насныхныг цэцэрлэгт хамруулах боломжгүй болох гэж байгаа билээ. Үүнд ч олон нийт шүүмжлэлтэй хандаад байсан юм.  

Тэгвэл эл асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авсан. Харин 2, 3 настай хүүхдийг аваагүй. Нэгдүгээрт, хүүхдүүд халдварлах нь багасаж байна. Хоёрдугаарт, 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байна. Үндсэндээ 2, 3 настай нийт хүүхдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэдэг тооцоолол гарах юм бол арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

энэ жилдээ цэцэрлэг нээгээд хэрэггүй дээ

Зочин
Зочин

Цэцэрлэгийн багш, ажилтнууд халдвар тараах өнлөр эрсдэлтэй байна. Тэд нарын амьдарч буй орчин хүний бөөгнөрөл их, хүүхдүүд нь нөхөр нь халдвартай охчинд ажилладаг, ажил гэрийн хооронд ихэнх нь автобусаар явж байна. 1-р хавьтагч болсон ч цалингаа авах гэж нууж ажилдаа эрж байна. Эрсдэл ийм өндөр байхад албаар ажилла гэж нийслэлээс шахаж дарамталдаг гэнэ. Энэ он дуустал цэцэрлэгээ хааж онлаынаар хичээлийг нь гаргасан нь зөв шүү.

Холбоотой мэдээ

Back to top button