Ханхүү Харри, Меган Маркл нар Афганистаны дүрвэгсэдтэй уулзав
Британийн Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл гэнэтийн байдлаар Афганистаны дүрвэгсэдтэй уулзахаар шийдсэн талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээллээ.
10 мянга гаруй цагаач дүрвэгсэд амьдарч буй “Либерти” дүрвэгсдийн хуаран нь Нью Жерси дахь цэргийн баазад байдаг бөгөөд Гүнгийн авхай Меган Маркл очих хүсэлтээ өөрөө гаргасан гэнэ.
Айлчлалын үеэр Харри, Меган нар афган хүүхдүүдтэй уулзаж, тэднийг дэмжиж, бэлэг тараажээ. Меган Маркл англи хэл сурч буй ангиар зочилж, тэндэнд хэсэг зуур хичээл зааж “багш” болсон байна. Мөн Ханхүү Харри эхнэрийн хамтаар хүүхдүүдэд зориулж, тоо тоолох дуу дуулж өгчээ.
Тэд хүүхдүүдтэй уулзсаны дараа цэргийн баазад ажиллаж байгаа цэргүүд, тэдний гэр бүлийнхэнтэй үдийн зоог барьсан байна.
(Эх сурвалж: Daily Mail)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.