Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ц.Анандбазарыг сар гаруй “хамгаалав”
Хүчин, ажлын байрны бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.
Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэхээр хуультай юм.
Гэтэл түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүнийг эгүүлэн татах бичиг УИХ-д оруулж ирсэнгүй. Түүнийг бүтэн сар гаруй “хамгаалав”. Ингэж хэлж буйн учир нь Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ц.Анандбазарын асуудлаар нийтлэл бичсэн сэтгүүлчдийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр шалгуулах гомдол гаргасан нь Ц.Анандбазарын талын хүн юм биш биз гэх хардлага төрүүлээд буй юм. Олон нийт энэ асуудал хэрхэхийг анхааралтай ажиглаж буй юм.
Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон нийт анхааралтай ажиглаж байна гэнэ үү. Энэ мэдээлэлийг захиалгатай тавиулж байгаа хүмүүс л ажиглаж байгаа биз. Ерөнхий прокурор Анандбазарыг хамгаалах байсан бол яах гэж прокурорын байгууллага яллагдагчаар татах юм. Прокурорын байгууллага, ерөнихий прокурорын үйл ажиллагааг харлуулах гэсэн хэсэг хүмүүсийн башир арга гэж харж байна