Эрүүл мэндийн сайдад горилж байсан Б.Цогтбаатарын авлигын хэргийг цагаатгалаа

ЭМЯ-ны албан тушаалтан, мэргэжилтнүүдийн нийт 26 хүнд холбогдох хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр хоёр жил орчим болсон. Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар байв.
Харин энэ долоо хоногт эл хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын 26 албан тушаалтанд ял оноолоо.
Шүүхээс Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцов. Ингээд Н.Чимэдлхамын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, нээлттэй ангид дөрвөн жил хорих ял эдлүүлэхээр болжээ.
Б.Болорчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгов.
Харин ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарт НПГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.
Харин хэргийн бусад оролцогчдын нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгосон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэх байсан юм батүүлээ суллааж аавын хүүг алаг үзээхээ боль ардын нам авилгитай тэмцэх лөөлөө боллоо.
Unen zuv shiidegdej. Ter zaluug gutgej holboson tuhai hunii amnaas sonsoj blaa. Uls tur erh medel zutgel setgeltei zaluuchuudiig mohooh yumdaa. Tsogtoodoo amjilt husie!
pahhhk
Пээ, болж байгаа юм байх даа. Үнэхээр шүүх, прокурорт өөрчлөлт орж эхлэх нь үү дээ. Чимидлхамийн аав том шүүгч, гавъяат хуульч биз дээ. Өөрөө мисс, тэгээд бас боссуудын найз.
их хатан Сарангэрэлийн гары хүмүүст сайдынхаа тушаалаар л хийндэ
САРАНГЭРЭЛИЙН ГЭР БҮЛ ХЭЗЭЭ ШОРОНДОО ОРОХ ЮМ БОЛОО ИДЭЖ БОЛООГҮЙ ЮМ УУ
Shudarga unen yum bas baidag l yum baina