Нийгмийн

МАН-ынхан Н.Энхбаярыг хулхидлаа

Өчигдөр МАН-ынхан баахан томилгоо хийж, МАХН-ынхан бөөн бөөн гунигтай хоцров. Н.Энхбаярын МАХН сонгуульд МАН-ыг дэмжиж оролцсоныхоо хариуд авах "бэлэг” нь нэг л ёозгүй. Таалагдахгүй байсаар өдий хүрлээ. Уг нь Н.Энхбаяр гурван яам, хоёр ТНБД-ын суудал өгвөл МАН-тай хүч хавсарч сонгуульд орно гэдэг болзол тулгасан. Гэхдээ эл болзлынхоо нэгийг ч аваагүй явна.

Өчигдөр гэхэд л БОАЖ-ийн дэд сайдын суудлыг МАН-ынхан Н.Энхбаярын гарын хүн М.Тулгад өгөх гэж байгаад больчихов. Больсон ч гэж. М.Тулга нь дэд сайдын албыг “голсон” сурагтай. Эцэст нь мэдээж хоосон хоцров. Тэр дэд сайд биш сайдын суудал хүссэн байв.

Н.Энхбаяр МАН-ынханд муриулсан нөхцөл байдал үүсэв. Энэ нь тэднийхэн ерөөс голж шилсээр хүссэн бэлгээ авч чадахгүй суугаатай холбоотой. Түүнийг өөрийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон ч, голоод аваагүй билээ.

Одоогоор хүү Э.Батшугарыгаа гишүүн болгож төрийн ордонд оруулснаас өөрөөр түүний хүсэл биелээгүй байна. МАН-ынхан ч аар саарханаар аргалах гэхэд өнөөх нь голж шилсээр, ямагт илүүг хүссээр.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

avilgaliin zagalmailsan etseg shuudee tiim ch amarhan buuj uguhgui baigaa

Зочин
Зочин

Монгол хүн байна даа За гэсэн андгай тангарагтаа хүрэх байлгүй дээ эд нар

Зочин
Зочин

Зөв.Зах зээлийн,ардчилалын зарчим.

тээвэрчин
тээвэрчин

БОЛЬЖ БОЛЬЖ. ОДОО ЭНХБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин

хулхидах бол хаа сайгүй байндаа түцний авгайгаас эхлээд ерөнхийлөгч хүртлээ сарнай ургуулндаа ккк

ИргэнИргэнИргэн
ИргэнИргэнИргэн

Энхбаяр төрийн албаар наймаа хийдгээ болих хэрэгтэй. Өвгөрч үхэж байж, хор найруулж, төр үймүүлээд байна.

Зочин
Зочин

Хулхидах уралдаанд монгол дэлхийд ялнааа

Зочин
Зочин

Яс хаялт бас л жэвүүн бна шүү. Угаасаа нэг нам бсан. Юугаа булаалдах билээ. АНын нусыг сугартал ялсан.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Намуудын дунд хов цөөж хор хутгэж явдагаа болимоор юм. Ард түмэнтэй нь хагаралцуулаад яах нь вэ дээ. Зарим нэг сэтгүүлчид болимоор юм. Ингэж л хоолоо олж иддэг юм байх даа.

Зочин
Зочин

Харинч Энхбаярыг улс төр эдийн засагт оруулах хэрэгтэй. Түүнийг ердөөл стратегийн ордын 51 ээс доошгүй хувийг Монголчууд эзэмших ёстой гэснийх нь төлөө хэлмэгдүүлсэн

Холбоотой мэдээ

Back to top button