Нийгмийн

Ард түмнийхээ “боовыг хугалагч” дээрэнгүй төр

Өчигдөр /2022.01.22/ цахим орчинд гудманд боов худалдаалуулахгүй гэж байцаагч эмэгтэй, иргэн хоёрын хэрүүлийн алим хуваалцсан бичлэг шуугиан дэгдээв.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн байцаагч эмэгтэй гудманд мушгиа боов зарж байсан иргэнийг хөөж тууж, эцэст нь өшиглөж унагаад хугалчихаж. Иргэний өөрийнх нь хэлж байгаагаар. Учир нь зөвхөн аарц, ааруул ээзгий, сүү цагаан идээ зарах ёстой гэсэн шаардлага тавьж. Боов заруулахгүй гэж ингэж цамнаж. Худалдагч залуу иргэдийн хүсэлт, эрэлт хэрэгцээний үүднээс мушгиа боорцог худалдаалж байгаагаа хэлсэн байв.

Цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх чиглэл дээрээс өгсөн ч, цомхон тэмдэглэчих гээд хаа хаанаа л хичээж байдаг хэдэн төгрөгөө бариад сүү цагаа, боов боорцогоо цуглуулж байгаа билээ.

Боломж бололцоогоороо худалдаа наймаа эрхэлж зогсоо иргэнээ ямар бүтээгдэхүүн худалдаж байгаагаар нь үл ялгаварладаг төртэй баймаар. Шат шатандаа иргэдээ дарамталж хөөж туугаад байвал ажил орлогогүй иргэд хэрхэн амьдрах вэ, дарга нар аа.

Хэрэв боов боорцог зарж болохгүй гэх захирамж гаргасан бол, эмгэнэл. Хориг захирамж гаргаагүй ч, байцаагч эмэгтэй дураараа цамнаж яваа бол өөр хэрэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хошин шог новшнууд даа. Тэр боов заруулахгүй байгаа боовон толгойт...

Зочин
Зочин

МАНингийн чадал боловсрол ухамсар энэ доодохоосоо дор

Зочин
Зочин

Яаая даа байз яаасан төр засаг байдиййн дээ

Зочин
Зочин

Удахгүй ул боов.зоогийн шүүс хоёрыг нэг ширээн дээр зэрэгцүүлэн тавьж болохгүй.тавьсан бол өшиглөөд унагах юм байна.л даа энэ төр засаг.

Зочин
Зочин

Хаа хаанаа мөчөөгөө өгөхгүй хэрэлдээ биз.

эмээ
эмээ

ШИВШИГ ЮМ ДАА . ЯАЖ АМЬДАРААД БАЙНА ДАА . ТӨРГҮЙ УЛСЫН ТЭНЭГ ИРГЭД БОЛЖ ДЭЭ

Зочин
Зочин

Ядуус бидний ТАВИЛАН юмдаа

Зочин
Зочин

Зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлж болдог гээгүй юу ? Жагсаалт харахад худалдаа лав зөвшөөрөлгүй байсан. Хавсай зарахгүй гэсэн ямар тогтоол гарсан харъя.

Зочин
Зочин

Манай увсын күний боовыг кугалаад каялаа. КЭН ЧАМАЙГ ОЛНЫ ӨМНӨ БООВОО ГАРГА ГЭСЭН ЮМ БЭ СУЛИӨТАЙ КҮҮР.

Зочин
Зочин

Ийм хүмүүс төрийн байгууллагад олон байгаа,наад талын авир нь энэ.Нам дагасан шааруудыг зайлуулж байж шударга ёс тогтоно!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button