Нийгмийн

Хэдэн бөхөө захирч чадахгүй МҮБХ Ерөнхийлөгчид "хэмлүүлсэн нь"

Монгол бөх утгаа алдаж, бөөн хэл ам, хэрүүл тэмцлийн уурхай болсон. Бөхчүүд нь допинг хэрэглэж, гүрийж, уурлаж ундууцна. Бөх сонирхогч олон нийт, ард түмний хүндлэл ч түүнийг дагаад навс унаж байна.

Хатуухан хэлэхэд одоогийн Ц.Магалжав тэргүүнтэй МҮБХ учраа олохгүй хэдэн бөхөө захирч, удирдаж чадахгүй байгаа дүр зураг л харагдаж байна. Хамгийн сүүлд Н.Батсуурь аварга аавынхаа хамт бөхийн барилдааны талбай дээр гарч ирж зогсоод бөхийн барилдаан хойшлуулдаг өдөр Ц.Магажав тэргүүтэй МҮБХ-ныхон яах учраа олохоо байж, хэлэх үггүй болоод, цугласан олныг тарааж буй харагдсан. Уг нь тэд гаргасан шийдвэртээ хатуу зогсоод, түүнийгээ дагачихсан бол тийм зүйл болохгүй байв. Гэх мэтчилэн.

Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд цагаан сарын барилдаан болох эсэх, болсон ч дахиад хэрүүл шуугиан болохгүй гэх баталгаа алга. Тиймдээ ч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮБХ-ны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Ингэхдээ тэднийг ажлаа хийж чадахгүй байгааг хэлж, "загнав".

Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулсан. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг сануулж байв.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Допинг хэрэглэсэн бөхчүүдийг тэр том жижиг нэр төр хамаагүй бөхөөс хасвал таарна тэгэхгүй бол энэ минь гэж толгойг нь илсээр байгаад даварч гүйцлээ

Зочин
Зочин

Энэнд зовлоготой ноцолдохоос өөр чадвар үгүй

Zochin
Zochin

Odoonoos yas durem jurmaa baria

Зочин
Зочин

Хүүк өөр загнах хүнгүй болсоон ямар тэтгэвэр нэм гээд байгаа ахмадуудыг хүлээж авалтай биш

Зочин
Зочин

Manaljaw aa solio tom awarguud bn baynaa awargaar udirduulaa hamgiin ahmad darhan awarga bn shu dee manaljaw bol jijigdeed bn bas painagdaad bn

Ард
Ард
Reply to  Зочин

Баянаа жинхэнэ будлианы эзэн. ЭНЭ ЗАЛУУГААС ӨӨР хэн ч биш дэ. ӨӨР ХЭН Ч ЧАДАХГҮЙ,

joe
joe

Магалжаваа ажйлаа өгчих!!!хэл амнаас сал! Бөх хэний ч сонйрхолий татахаа өайсан.тайван амьдрахаа бод!

Зочин
Зочин

Удирдаж чадахгүйдээ бишээ улс төр ороод байгаадал байгаа юм ерөнхийлөгчийн төрөл бөхөөс допинг илэрвэл 11 сар эрхээ хасуулж болдог бусад бөхөөс допинг илэрвэл 2 олс дээш жилээр дээр цолоо хураалагадаг байж болохгүй хууль адил тэгш л байх ёстой

Зочин
Зочин

ooriinh ni tushmeduuud durmee zavhruulsand bgaash tee tedendee arga hemjee av

Зочин
Зочин

Төрийн толгойд шигдчихсэн хувалз шиг болчихсон дөрвөдүүдийн хийж байгаа үйлдэл шүү дээ. Тэднийг ямар нийлж зодолтой биш гарч ирээд дэвжээн дээр хэрэлдээд байлтай биш, тэдний хэмжээнд очиж бөхийн жудаг ёсоо гутаана гэж юу байхав дээ, Магалжав харин залуу хүн гэхэд ихэд нухацтай, тулхтай юм гэж харсан шүү, бөхийн холбоог а.сүхбат, х.баянмөнх нараас л хол байлгаарай, аа бас ү.хүхэлбаатар, төмсчин чинбатаас хол байлгаж үзээрэй. Амжилт.

Зочин
Зочин

бөхчүүд шал маагуу юмнууд байдаг юм биш үү танхай хүмүүс л бөхчүүд болж дээ хэдэн жилдээ бөхийг барилдуулахгүйы байвал яасан юм вэ

Бөх сонирхогч
Бөх сонирхогч

Ямарч мэдрэмжгүй сэтгүүлч байна. Асуудал Магалжавт байгаа юм биш. Түний допингтой хатуу байр сууринаас тэмцэж байгааг нь сулруулах архаг аваргуудын үйлдэлд байгаа юм. Допинг аварга Сүхбат Магалжавыг солиулахаар шүүхэд хандсан бол, Бат уурь допингоо хамгаалж бөхийн барилдааныг бойкотлов. Мөн чанартаа Хүүк Магалжав нарыг дэмжиж, тэдний нүүрэн дээр Батсуурь, Намсрайжав мэтэд хатуу анхааруулга өглөө. Цэлмэгээ допингчдыг бүү хаацайл, Магалжавтай нэгдэж тэмц. Тэр өдөр Магалжав маш зөв ажилласан. Ухаантай залуу байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button