НИЙГЭМ

ШҮҮХ: Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг хамтран оролцогчоор дахин шалгана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр хаалттайгаар боллоо. Шүүх хуралдаан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд өнөөдөр болсон юм.

Тэгвэл шүүх хуралдаанд 20 гаруй хүн оролцсон бөгөөд 20 хүнд хамаарах хэргийг анхан шатанд буцаажээ. Мөн зургаан хүний хэргийг прокурор руу буюу нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.

Түүнчлэн Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын ялыг хөнгөдсөн гэж үзэн хамтран оролцогчоор дахин шалгах шийдвэрийг шүүхээс гаргалаа.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button