“Хулгайч хулгайчийг бариарай” буюу Б.Жаргалсайханы ёс зүй
Өчигдөр “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийн үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “бид ёс суртахуунгүй нийгэмд амьдарсны нэг үр дагавар нь Хөгжлийн банк. Өшөө бусад банкнууд ч гэсэн ярихгүй л байгаа болохоос бүгд л ард нь зогсож байгаа. Би таван хүүхэдтэй. Тэдний хүмүүжилд анхаарах зав надад гарч байгаагүй. Бүгд сайн сургуульд сурч байна” хэмээсэн юм.
Тэрбээр ийн байр сууриа илэрхийлэхээс гадна хэлэлцүүлэгт ирсэн зочдоос ярилцлага авч, ажлаа хийж буй сэтгүүлчдийг “хэлэлцүүлэг үймүүлээд байна, хөөж гарга” хэмээн зандарсан юм.
Мөн Консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийн үүдэнд шууд лайв хийж, “Б.Жаргалсайхан өөрийнхөө өрийг төлөөгүй байж бусдыг өрөө төл гэж шаардах эрхгүй. Хулгайч хулгайчийг бариарай гэж орилохгүй шүү” хэмээсэн юм.
Тодруулбал ерээд оны эхээр, П.Жасрайн Засгийн газрын үед, Б.Жаргалсайхан Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргуулж, Японы "Марубени" корпорациас 20 гаруй сая доллар зээлж, ноолуурын үйлдвэр байгуулжээ. Зээлээ төлөөгүй тэрбээр улс төрд орж, бүр ҮХ-ны сайдаар очсон хойно нь "Засгийн газрыг 20 сая долларын барьцаанд тавьчихаад одоо болтол төлөөгүй" хэмээн Л.Гүндалай шуугиан дэгдээгээд сайдын суудлаас нь унагасан удаатай. Харин Монгол Улс буюу Б.Жаргалсайханд 20 гаруй сая доллараа алдчихсан "Марубени" корпораци Ц.Мөнх-Оргилыг ХЗДХ-ийн сайд байхад Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн Арбитрын шүүхэд өрөө нэхэмжлэн өгсөн. Тухай үеийн ХЗДХ-ийн сайд хэргийг өөрөө өмгөөлж нааш цааш явсны хүчинд гайгүй шиг давсан гэдэг.
Тэгэхээр нээрээ л Д.Мөнх-Эрдэнийн хэлдгээр Б.Жаргалсайханд өөрийнхөө өрийг төлөхгүй мурьчхаал бусдыг өрөө төл гэж шаардах нь хэр ёс зүйтэй вэ. Хулгайч хулгайчийг бариарай гэж орилдог шиг л. Мөн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүсийн үгийг дамжуулан ажлаа хийж байсан сэтгүүлчдийг илүү үзэж, билүү долоон хөөж туух эрх ч байхгүй билээ.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Мөнх -эрдэнэ гэж нэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй алиа салавдаа байна шүү. Хаана хамаагүй тэнэж таарсан бүхнээ муулж хутгаж явдаг хөгийн шаар юм даа.
Үүниыг яах гэж урьсым
Er ni suuliin ued tanaih 1 talig barisan medeenuud ih tsatsdag boljee. Medeej bi Jargalsaihanig omooroogui, Monh-Erdene gedeg hunii tald ch oroogui. Bas ter 1 heleltsuuleg ni hamtdaa ene hund ued, ene asuudlig yaj davj garah ve gdg bair suurinaas bish, bituu busad ruugaa davshilsan l bair suuritai zohiogdloo. Lodoi ntr gej 1 aihtar tsaazin yallagch shg l amitan bhin. Hamgiin gol ni ene hund ued ediin zasgiig avch yavj bgaa heden zutguuruud ruugee l aimar dairaad bhin. Eroosoo tolohgui bsan zeeleee ediin zasgiin hyamraltai ene hund ued gyals tolood duusgaj bgaa ter Anandbazar g.m uls tortei holbootoi bgaa ulsuud l hamgiin asuudaltai ni bh gj bodoj bn daa
энэ өвгөн өөрөа луйварчин бж өөрийгөө айиаар ухаантай гээд бодцон хаа хамаагүй газар дандаа солиорч явдагийн
Хөчин өвгөн
ter oroo tuluud duussan sh tee, hudal gutsaal, teneg shizotoi hogiin amitan min ee
Энэ үгийг Манангийн ганц итгэл найдвар болсон Мөнхэрдэнэ хичнээн сүртэй хэлээд хүнд хүрэх үү
Зээлээ ямар ч байсан хэл ам болж байж төлсөн одоо оролцох оролцох юмаа ялгаж оролцмоор байна тэр мөнхэрдэнэ гэж карьeр хөөсөн бацаан их даварч байнаа
Харин ч монголын хамгийн анхлагч ХУЛГАЙЧ БАЗАРСАДЫН ЖАРГАЛСАЙХАН ШҮҮ.ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ЖАГАА.ӨШӨӨТЭЙ ГЭЖ