Хөшөөнд БИШ төвийн халаалтдаа мөнгө зарцуулсан бол хүүхдүүд даарахгүй шүү дээ, ХЭНТИЙЧҮҮДЭЭ

Сүүлийн хэдэн жил Хэнтий аймаг улсын төсвийн мөнгийг хамж түүгээд хөшөө дурсгал нэртэй шавар тагз босгочихдог трнд дэлгэрээд хэцүү байна. Учир холбогдол нь үл ойлгогдох элдэв хөшөө дурсгал, суварга, цогцолбор босгож үр дүн багатай зүйлд төсвийн хөрөнгийг үргүй зарж байгаа асуудал гаарсан.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга "Хатдын өргөө”, Хэнтий аймгийн Баян-Адарга "Хатдын өргөө”, Дэлгэрхаан суманд "Монголын нууц товчоо”, Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо”, Биндэр суманд "Их хуралдай цогцолбор", Батноров суман "Андлалын өргөө" зэрэг гоё нэртэй цогцолборууд барьсан.
Гэвч эхнээсээ "Андлалын өргөө"-г нураасан. Нэг тэрбум төгрөгөөр гараа угаагаад дууссан жишээ энэ. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэдэг үнэнг мэдэхийн дээдээр мэдсэн ихэс дээдэс минь эгэл Монголчуудынхаа төлж буй татвараар туйлаад дуусдаг жишээ Хэнтий аймагт олонтаа давтагдаж байгаа.
Гэтэл хамгийн олон хөшөө дурсгал барьдаг аймгийн төвийн халаалтын бодит нөхцөл байдал тун хүндхэн байдалд оржээ. Тус аймгийнхан төвийн халаалтын зуухны зутруу байдлынхаа тухай "байнга цоордог, халуун ус тасрдаг, даарч бээрч суудаг" хэмээн онцолсон байна. Дэлгэр зуны цагт улсын мөнгөөр туйлж шавар тагзнууд босгож байхаар хөхөө өвлийн хүйтэнд хүүхэд багачууд бээрч суух бодит байдал руу нь өнгийх сэтгэл дутаж байгаа нь эмгэнэлтэй.
У.УЯН

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөшөө бол мөнгө идэх гол арга нь шүү дээ.
m#l shig yumnuud ih hurald yavuulahaar tegj bgaa yum
хөшөөгөө ч барь халаалтаа ч сайжруул
Их хааны нутагтаа огт дурсгалын юмгүй суусаар байтал Өвөр Монголчууд цогцолбор бариад түүхийг нь өмчлөөд эхэлсэн дээ. 80-д онд нам засгийнханаас нууж хааж байж хэдэн сэхээтнүүд Дадал суманд Чингисийн ганц хөшөө босгосон, түүнийг л жуулчид очиж үздэг байж билээ. Ганц нэг хөшөөний хэрүүл хийх зуур хэдэн мянган хөшөөний үнэтэй тэнцэхээр их мөнгийг Хөгжлийн банкнаас хэдэн баячууд маань туугаад улсаа цөлмөөд дуусаж. Хэнтийн сумдад халаалт тавих тeндeрийг Тогтохсүрэн гишүүний нууц компани л хамсан сурагтай байсан
Баавар гуай хэнтийн гурван тэнэгийн дээхэн үёд тухай бичиж байсан одоо бүр олшроод найгүй боджээдээ янз нь
Хэнтий гэдэг нэрээ сольж хөшөө болговол яасан юм бэ.