УЛС ТӨР

Сар бүрийн 1-нд архи, пиво худалдаалахыг ЗӨВШӨӨРЛӨӨ

Сар бүрийн эхний өдөр буюу 01-нд арх согтууруулах ундаа худалдахыг, түүгээр үйлчлүүлэхийг хориглодог билээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхэд ямар нэг хязгаарлалтгүй болж байна.

Мөн цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллаж болох юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Овоо доо тэгмээр л байгаа юм

Зочин
Зочин

ОДОО БОЛИО
АРХИ, АРХИЧНТАЙ ТЭМЦЭХ САНААТАЙ БОЛ АРХИ ХУДАЛДААЛДАГ ЦЭГИЙГ ДҮҮРЭГ БҮРТ 1 БАЙХААР ТООЦ , БАР САВАНД ОРОЙ 20 ЦАГААС ХОЙШ АРХИ БҮҮ ХУДАЛД
ИНГЭЖ АРХИНААСАА САЛСАН ТУРШЛАГА ДЭЛХИЙ ДЭЭР БАЙНА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хаана

Зочин
Зочин

Өөрөө ч уух дуртай хүн дээ

Эрдэнэбат
Эрдэнэбат

архи уух уухгүй нь хүний эрх, ууж байвал бусдын өмнө хүлээх үүргээ умартсан гэсэн үг, цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж байвал архины хамааралтай хүн ойр тойронд нь дарамт үзүүлж байгаа гэсэн үг, ер архинаас аль дээр татгалзаад эхэлсэн шүү дээ, одоо дугаарын хоригоо цуцалбал болно, хэн түгжрээд явахыг бодох билээ...

Зочин
Зочин

Монголын залуучуудыг архиар угжиж үүр цайтал шоудуулж байгаад хөгжлийн банкны хэргийг нам дарахаар шийджээ. Хөөрхий эргүү залуус нь ал архинд толгойгоо мэдүүлж байхаар хооронд экзсим нэртэй болгож дараагын ээлжнийхэн цөлмөхөөр тохироо хийгдчихлээ.

Амь даа чинь
Амь даа чинь

Монгол улс дэлхийн 3р дайнд ингээд ялагдаж эхэлвээ хөөрхий.Сумъяа дарга чинь өөрийн толгойгүй хүн гэдгээ нотолсоор л байна.энэ монгол улсыг яг ямар хүмүүс удирдаад байнаа мэргэн ард минь хэлээд өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button