Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ уснаас хуурай гарахын тулд АЖЛАА ӨГЧЭЭ

Хөгжлийн банкны зээлийн асуудал намжаагүй байна. Тус банкны улс төрийн хамаарал бүхий холбоо сүлжээ задарч хөвөрсөөр. Тэдний нэг нь Я.Содбаатар, Я.Сод-Эрдэнэ нар.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны Хяналт шалгалтын, Тамгын газрын даргаар ажиллаж байв. Гэвч хоёрдугаар сарын 01-нд буюу хэдхэн хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.
Тэрбээр Б.Батбаярын үед Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Захиргаа, удирдлага хариуцсан дэд захиралын албан тушаал хашиж байв.
Улмаар АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал асан Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу тэргүүтэй долоон албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан.
Төд удалгүй Я.Сод-Эрдэнийг ганцааранг нь мулталж, шалгахаа больсон гэх. Өдгөө шалгагдах нь битгий хэл уснаас хуурай гарахын тулд албан тушаалаа өгөөд алга болжээ.
Хөгжлийн банкны дэд захирал асан Янгугийн СОД-ЭРДЭНИЙН ХУВЬД: Түүнийг эхнэрийнхээ компаниар дамжуулж “Эрдэнэт үйлдвэр”-т “шахаа” хийдгээрээ алдартай гэх өгүүлбэр хаана ч явсан дагаж цуурайтдаг. “Хэт” ХХК-д электроникийн инженер, “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад улс төрд орж ирсэн нэгэн. 2001 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга болсон. 2010 оноос нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагт орлогч дарга болж, 2016 онд Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын албанд очсон байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Содбаатар Ерөнхийлөгчийг яг татаж унаганаа
Олон эил тэнд байж их мөнгө идэлцсэн
Энэ МАНынхныг зайлуулах цаг нь болсон
Ийм их зээлтэй, ахыгаа ажлын өгүүлээд гэм зэмгүй хүн болох жүжиг. ЖДУ, хөгжлийн банк аваагүй зээл алга, тэгээд шударга ёс ярина, энэ хүнд арга хэмжээ авах хэрэгтэй, Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаасан нөхөр
Я. Содбаатарыг ингэх тусам нягтал. Маш их зээл зуучлалын асуудал Хөгжлийн банкаас байгаа. Өөр нэг дүүгээ ЖДҮ санд байлгадаг. Бас зээл зуучлалын бизнес хийдэг.
Янгуг ахаа шалгуул
Сонин л юм. Саяхан л хамаарал бүхий компани нь зээл авсан л гээд бичигдээд байсан. Ингэж өөрсдийгөө сугалаад байх юм байхдаа.
Hulgaichuud.har mashinaar turiin erh avaad ah duu naiz nuhdeeree idej bga nuhduud MAN aas garah.Ajilaas garaad boloo uo.Yngugtai n hamt zailuul.Puntsag gedeg nuher ajlaa egeed boloo uo.TZ d uchirsan hohiroliig hentei hamt tuluh uom.Tomilson OyunErdene uu.Ta nariin tomilgoo chadvargui.dampuursan huviin surguuli tugsegchid bh uom
Buzaruud
Сод юмаа
СОДБААТАР ЧИ ИНГЭЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЖ БАЙХААР ХУЛГАЙЧ ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ ҮХЭЖ ДАЛД ОРООЧЭЭ. ҮНЭХЭЭР ИНГЭЖ ЯЛ ЗАВШИГЧИДЫГ БҮҮ ХАРААНААС ГАРГА
sodbaatar ajlaa ogoochee.
Я.Сод-Эрдэний ажлаа саналаараа өгсөн нь Хөгжлийн банкны "хэрэг"-ийн "оролцогч" байсан, байгаагүй асуудлыг АТГ-аас хэрэг үүсгэн шалгахаас "чөлөөлөх" үндэслэл болохгүй! Иймд ажлаас нь чөлөөлөхийн зэрэгцээ Хөгжлийн банкны хэрэгт "холбогдолтой эсэх"-ийг шударгаар шалгах л ёстой! Дээрх хэрэгт Я.Содбаатар "хөндлөнгөөс нөлөөлөх" ямар ч хууль зүйн үндэслэл, нөлөөлөл байх ёсгүй!
Энэ чинь бараг Хангуг гэж уншигдаад байна. Солонгосын эрлийз юм бишүү? Айтигийн салбарын хүн яаж яваад банканд орчихдог юм бэ? Эрдэнэтэд дураараа шахаа хийж байдгийг нь нөгөө бөөрөнхий хэлтэй хүүхэн илрүүлсэн байдаг. Тэгээд яагаад чимээгүй ажлаа өгөв? Яагаад түүнийг ганцааранг нь мултлав? Ждүчид дахиад хулгай хийхгүй гэсэн чинь бүр гараа лав шаагаад ах дүүсээрээ зээл гаргуулаад сууж байсан юм бишүү? Арай хэтэрсэн юм болох байлгүй дээ. Тэгэж ярих юм бол ждүчин тайгантай нь хоюуланг нь шалгаж болно шүү. Нэг их ямбархаад байх юмгүй. Ах дүүс, ураг саднаараа хулгайч улс юм шив.
Дүү нь тодорхой юм байна. Одоо Содбаатарыг шалга. Маш их юм гарна даа.