УЛС ТӨР

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ

Өнөөдөр /2022.02.17/ 11:00 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын нэр дэвшигчдийн томилгооны сонсгол хийнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн /ХЭҮК/-ийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Улмаар ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж, хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. Мөн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэрээ дэвшүүлсэн.

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ гэдгийг хүргэе.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Т.САРУУЛ

БОЛОВСРОЛ

  • 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд англи, орос хэлний орчуулагч /Бакалавр/
  • 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
  • 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
  • 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд англи хэлний багш
  • 2007-2009 онд "GCE" ХХК, хуулийн зөвлөх
  • 2009-2010 онд "GT’s Адвокатс" хуулийн зөвлөх
  • 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаач
  • 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд бодлогын судлаач
  • 2014 оноос "Түгээмэл эрх хөгжил" ТББ-ын тэргүүн
  • 2019 оноос "Эко соёл сан" ТББ-ын тэргүүн
  • Өмгөөлөгч

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.ДОНДОВ:

  • 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
  • 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button