
АНУ-ын Флорида мужийн Майами хотын оршин суугч, 33 настай Жасмин Мартинез гэх эмэгтэй коронавирусийн цар тахлын үеэр бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгосон мөнгөөр алуурчин хөлсөлжээ.
“Нью-Йорк Таймз” /The New York Times/ сонинд бичсэнээр, Мартинез мужийн удирдлагаас олгосон 15 мянган ам.долларын арван мянгаар нь хөлсний алуурчин хөлсөлжээ. Хөлсний алуурчин Мартинезийн захиалгаар 24 настай хөрш Лешанте Жонсыг гэрийнх нь гадаа буудан амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэрэгтэй холбоотой мэдээллээр, Лешанте Жонсыг гурван настай охиных нь нүдэн дээр гэгээн цагаан өдөр хороосон аж. Лешанте Жонс газар дээрээ нас барж, харин охин нь бууны шархтай эмнэлэгт хүргэгдсэн ба эсэн мэнд байгаа гэнэ.
Жасмин Мартинез Лешанте Жонсыг хөнөөх болсон шалтгаан нь эмэгтэйчүүдийн хооронд удаан үргэлжилсэн зөрчилдөөн байсан гэх мэдээлэл байна.
(Эх сурвалж: News Sky)















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.