ДЭЛХИЙНИЙГЭМ

“Юнис” хар салхи Европт 16 хүний аминд хүрчээ

“Юнис” хар салхи дайран өнгөрсөн Европын хэд хэдэн оронд 16 хүн нас барсан талаар “Би-Би-Си” /BBC News/ агентлагийн сайтад мэдээлжээ. Тодруулбал, Голланд болон Польшид тус тус дөрөв, Их Британид гурав, Герман, Бельгид тус бүр хоёр, Ирландад нэг хүн нас барсан байна. Хар салхины улмаас мод ургамал үндсээрээ булгарч, салхинд хийсэж байшин барилгыг сүйтгэснээр олон хүн нас баржээ.

“Евроньюс” /Euronews/ агентлагийн мэдээлснээр, хар салхи Ирландаас Их Британи руу, дараа нь Францын хойд хэсэг, Бенилюксийн орнуудаар дамжин Дани, Герман руу чиглэсэн байна. Тэр үед хар салхийг “Зейнеп” гэж нэрлэсэн аж. Хар салхины улмаас тог цахилгааны шугам тасарч, барилга байгууламж эвдэрч сүйдэн, эрэг орчмын газрууд үерт автжээ.

Лондон хотод цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас аюулын улаан төвшин зарлалаа. “Скай Ньюс” /Sky News/-ийн мэдээлснээр, Их Британид өнгөрсөн баасан гараг /2022.02.18/-т  болсон хар салхины улмаас 1.2 сая хүн тог цахилгаангүй болсон ба тэдний 155 мянга нь цахилгаангүй үлдсэн хэвээр байгаа аж.

Гатвик, Хитроу болон Манчестер хотын нисэх онгоцны буудлууд хар салхины улмаас хаагдсан байсан ч үйл ажиллагааг нь дахин сэргээсэн талаар “The Guardian” ням гарагт мэдээлжээ.

Баасан гараг /2022.02.18/-ийн өглөө цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас 500 гаруй нислэгийг цуцалсан байсан юм. Цаг агаарын таагүй үзэгдэл болж, хүчтэй салхитай байсан ч нисэгчид Хитроу нисэх онгоцны буудалд онгоцыг хэрхэн амжилттай газардуулж буйг харуулсан бичлэг сошиалд нэлээд цацагдсан байна. Бичлэгийг “Big Jet” телевиз дамжуулсан байна.

(Эх сурвалж: BBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button