НИЙГЭМ

Их тойруу руу нэвтрэхэд 500 төгрөг авдаг болбол 57.5 мянган автомашин түгжрэлээс хасагдана

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал иргэдэд өдөр бүр дарамт учруулсаар байна. Автомашины тоо нэмэгдсээр байгаагийн дээр нийтийн тээвэр хүртээмжгүй, зогсоол хүрэлцээгүй, томоохон зах, худалдааны төвүүд хотын төвдөө байрладаг зэрэг шалтгаанууд үүнд нөлөөлдөг.

Тэгвэл Нийслэлийн удирдлагын баг түгжрэлийг бууруулах арга замын судалгааг хийжээ. Үүнд хэд хэдэн шийдэл багтсаны дотор: Их тойруугийн бүс рүү нэвтэрвэл иргэдээс 500 төгрөгийн хураамж авдаг болох хувилбар аж.

Их тойруугийн бүс Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай хэсгээр нэрлэгддэг. Тэгвэл уг саналыг санал асуулгад оролцсон иргэдийн 67 хувь нь дэмжээгүй байна. Харин 11 хувь нь маш их дэмжиж байна гэж хариулжээ.

Харин тооцооллоор: "Дэмжинэ" гэж хариулсан иргэдийн цаана 57.5 мянган автомашин байгаа аж. Тэд оронд нь нийтийн тээврээр явахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Их тойруугийн бүс рүү нэвтрэхэд 500 төгрөгийн хураамж авдаг болбол 57.5 мянган автомашин энэ бүс рүү нэвтрэхгүй болох тооцоолол гарсан байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зчин
Зчин

Наадах чинь худлаа өнөө маргаашаа л аргацаасан шийдвэр дээ. Хамгийн гол нь захуудыг хотоос гаргахад л шууд 50 хувь буурна даа.

Зочин
Зочин

угаасаа бензин нь дуусаад ирхээр түгжээ багасах гээд байгаа биз дээ

Haha
Haha

Haraal idsen turiin alba haagchdiig bus aar n yavuulldaaa

Zochin
Zochin

Demii ym l .. ugasa daatstai ym setgehgui ymda

Zochin
Zochin

Ym hj chadahguide mnai mongolchud

Шийдэл
Шийдэл

Идэж уух , иргэдээ шулах, дарамтлах арга л хайх юм даа. Түгжрэлийг багасгая гэвэл их дээд сургууль төрийн яамдыг хотоос гаргаж аймаг руу шилжүүлэх хэрэгтэй. төвлөрөл саармагжина, хөдөө орон нутаг хөгжинө. Эсвэл нийслэл хотоо Хархоринд шилжүүлэх хэрэгтэй. Ийм туршлага дэлхийн ул орнууд хийж хэрэгжүүлж ирсэн түүхтэй.

Зочин
Зочин

Одоо гэртээ орох бол мөнгө төлөх нээ. Хуцдаг халтар вэ

Иргэн
Иргэн

Түгжрэл шийдэх ганц арга нь нийтийн тээврээ тултал хөгжүүлэх явдал юм. Хувийн тэрэгтэнгүүд түгжрэлдээ түүртээд явж байвал тэр л биз.

Зочин
Зочин

Тэр ёстой худал шүү

Холбоотой мэдээ

Back to top button