Ачилтынхны халаасыг түнтийлгэсэн ч, хоосолсон ч ялгаагүй ТҮГЖИРНЭ

Нийслэлд түгжрэлийн асуудал хурцдаж, тэг зогсолт хийхэд хүрлээ. Үүнийг дагаад нийгмийн стресс бухимдал ч нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар удахгүй замын түгжрэлийг бууруулах чиглэлд зоригтой, гашуун шийдвэрүүдийг гаргана гэв. Төд удалгүй буруу рультэй автомашиныг хориглох, машин ачилтын 60 мянган төгрөгийг нэмэгдүүлж 100 мянгад хүргэх гэсэн мэдээллүүд хөвөрч эхлэв.
Ингээд иргэдийн дунд машин ачилтыг 100 мянга болгох нь зөв, буруу гэсэн талцал ч үүсэв. Гэхдээ дийлэнх нь бухимдав. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа"-г захиалан хийлгэсэн бөгөөд судалгаанд оролцогсдын 73 хувь нь 100 мянга болгохыг дэмжсэн гэх. Ингэвэл иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан гэх.
Хэзээ, хаагуур, ямар иргэдээс ийм судалгаа авчихав гэдэг нь бас л эргэлзээтэй. Ингэхэд ачилтын үнэ хямдхан байгаад иргэд хаа сайгүй дуртай газраа машинаа тавиад байгаа юм биш л дээ. Замбараагүй хот төлөвлөлт, зогсоолын дутагдалтай ажил, орон сууцны хотхонууд дунд багталцаж ядахаараа л амьдарч байна, иргэд.
Түгжрэлийн бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон ч жил дамжин үргэлжлэв. Сүүлдээ орон сууц хотхон дундах зам дээр тавьсан машиныг хулгайлан ачдаг сувдаг, шунаг сэтгэлийг ачилтын компаниуд үзүүлэх болсон. Гэхдээ түгжрэл нэмэгдсээр л ирсэн.
Одоо үнийг нь нэмчихвэл ажилтынхан иргэдийг хохироох асуудал асар их гарна. Үр дүнд нь түгжрэл буурахгүй. Ачилтын компаниудын данс түнтийж, иргэдийн халаас сэгсрэгдсээр. Түүний оронд арай дорвитойхон сэтгэж хот төлөвлөлт, дэд бүтэц, замууддаа анхаарвал яасан юм бэ, дарга нар аа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөе хотын даргаа эхлээд хуульгүй өөоийн уур хилэнгээр муйхар бүдүүлгээр иргэдийг дарамтлах гэсэн тэнэг бодлоо толгойноосоо авч хая.
Нэг зуун мянган төгрөгөөр ачих нь бага мөнгө байна шдээ. 1 сая төгрөгөөр ачмаар байна. Хотын дарга үүнийг дэмжинэ дээ.
Яадаг өмхий луйварчид вэ. Юун 100 мянга нэг сая төгрөг вэ. Та муу луйварчдад одоогтйн 60 мянгыг өгөхгүй зүгээр салаавч л өгье.
Сумьяа бөх зөв шийдэж. Эхлээд гараашийг буулгаж хог болгоод, одоо гадаа тавьсан машиныг нь ачаад бай. Ард түмэн гэдэг чинь хүн биш. Тэдний ядаж олсон мөнгийг АЧ компанид, зээл авч барьсан гараашийг нь хог болгож байгаа нь зөв. Гадаа тавьсан машиныг нь хулгай сэлбэг болгоно. Сумьяа арчина. Одоо ачилтын үнээ нэм. Дараа нь буруу рүльтэйг нь хог болго. Монгол төр ийм хүчирхэг гэдгээ харуулж. Сумьяа бөх сайн байна. Ард түмнээ сайн доромжил, сайн төлж, наадуул чинь оффёрт мөнгөө хийчихээд, НДС, ЭМ ийн сангаас мөнгө зээлээд гарааш бариад байна. Та зоригтой бөх болохоор л ард түмнийг ингэж хэвэнд нь оруулна.
Сумьяабазар даргаа хотыын түгжрэлийг бууруулах цорын ганц арга бол улсын нийслэлийг Орхон голын өргөн удам хөндийд шилжүүлэн байгуулах явдал юм. Иймд УИХ Засгийн газар Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад нийслэлийг нүүлгэх шийдвэрийг гаргуулж чадвал энэ таны том гавьяа болно.
Ub d prius geh met jijig tereg yavahiig horiglochihoo sumiyabazaraa. Bayan tom jeepteinuud ni yavii. Guilgachinguud yavgan alhag
Дарга нарын жипийг ачихгүй. Зөв хүрдтэй машиныг арван төгрөгөөр ачья. Буруу хүрдтэй машиныг нэг сая төгрөгөөр ачья. Нямбаатар сайдаа. Сумьяабазар даргаа ийм шийдвэр гаргаж өгөөчээ
Хотын дарга та ганцхан ажил хийхэд болно. Нийтийн тээврээ сайжруул. Тоог нь нэм. Явах нэвтрэх замыг нь чөлөөл. Түгжрэлдээ байх эсэх нь хувь хүний асуудал болохыг дээрхи асуудлыг шийдсэнээр мэдрэгдэх болно. Бусад арга хэмжээгээ хойно хойноос нь ав.
ИНГЭЖ шийдээд ТҮГЖРЭЛ арилахгүй