НИЙГЭМ

Украины ГХ-ийн сайд: В.Путин түрэмгийллээ эхлүүлж, манай хотууд дайралтад өртөж эхэллээ

Украины Гадаад хэргийн сайд хотууд нь ОХУ-ын түрэмгийлэлд өртөж эхэлсэн талаар жиргэжээ.

Тодруулбал, Дмитрий Кулеба өнөө өглөө "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрт бүрэн утгаараа түрэмгийлэл эхлүүллээ. Манай тайван хотууд цохилтод өртөж байна. Энэ бол дайн. Бид өөрсдийгөө хамгаална, ялна. Дэлхий нийт В.Путиныг зогсоож чадна, зогсоох ёстой. Одоо үйлдэл хийх цаг нь болсон" гэж жиргэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донбассын нутагт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өнөө өглөө өгч, энэ үеэр Украины нутагт хэд хэдэн дэлбэрэлт сонсогдоод байгаа юм.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button