
Америкийн бензин болон био түлш үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөхөө түр хойш нь тавиад Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг санал нэгдлээ. Учир нь, Жо Байдены Засаг захиргааны байгаль орчны санаачилгыг эсэргүүцэж байгаа юм. Компаниуд нэгдэж, цахилгаан автомашины борлуулалтыг дэмжих зорилгоор тус улсын Байгаль орчныг хамгаалах агентлаг /EPA/-ийн стандартыг шинэчлэхээр Вашингтон дахь холбооны давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Энэ талаар “Блүүмберг” /Bloomberg/ мэдээллээ.
2021 оны сүүлээр Байгаль орчныг хамгаалах агентлагийн баталсан шинэ журамд автомашин, хөнгөн ачааны машинаас ялгарах нүүрстөрөгчийн ялгаруулалтыг зохицуулахаар тусгасан. 2023-2026 оны тээврийн хэрэгслийн стандартад суудлын автомашин, жийп машин, пикапууд 2026 он гэхэд нэг километрт дунджаар 100 грамм нүүрстөрөгчийн давхар исэл агуулахыг шаарддаг. Жо Байдены төлөвлөгөөгөөр энэ нь америкийн бүхэлд нь цахилгаан автомашины хэрэглээ рүү оруулж байгаа юм.

“Diamond Green Diesel” газрын тос боловсруулах үйлдвэр болон шар буурцагнаас био түлш гарган авдаг хэд хэдэн түлшний компаниуд Жо Байдены Засаг захиргаа болон Байгаль орчныг хамгаалах агентлагийн шинэчилсэн журмаар чулуужсан болон био түлшний зах зээлд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Эсэргүүцэгчид тус агентлагийг цахилгаан тээврийн хэрэгслийг илүүд үзэж, утааг бууруулах өөр хувилбар, шинэ технологийг авч үзэхээс татгалзаж байна хэмэн буруутгаж ийнхүү эсэргүүцлээ илэрхийллээ.
Компанийн мэдэгдэлд дурдснааар, Байгаль орчныг хамгаалах агентлаг шинэ журмаараа дамжуулан Конгрессын зөвшөөрөлгүйгээр, мөн сэргээгдэх түлшний хүлэмжийн хийг бууруулах асар их ашиг тусыг зохих ёсоор тооцолгүйгээр АНУ-ын тээврийн хэрэгслийг дангаар нь өөрчлөхийг оролдож байна” хэмээжээ.
(Эх сурвалж: Bloomberg)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.