З.Мэндсайхан: Малчдад 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Өнөөдөр /2022.03.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тодруулбал "Атрын дөрөвдүгээр аянг эхлүүлэхээр боллоо. Холбогдох татаас, тарифын хөнгөлөлтийн зохицуулалтыг шинээр баталж байна. 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хаврын тариалалтад зориулж гаргана. 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож олгоно. Бордоонд 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн өнгөрсөн жилийн ургац хураалтаар 560 мянга гаруй тонн ургац хураан авсан. Талбай дээр 50 гаруй тонн тариа үлдсэн байгаа. Олон улсад үүсээд буй асуудлын улмаас үр тарианы нөөц бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Иймд хаврын тариалалт эхлэхээс өмнө энэ ажлыг гүйцэтгэнэ.
Дараагийн шийдвэр бол, малчдад зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна. Ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлдлээ. Цаашлаад ноос, арьс ширний салбарт тодорхой тооны эх үүсвэр төсөвлөсөн. 7.5 хувийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлнө.
Дөрөвт нь, газар тариалангийн салбарыг дэмжихийн тулд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор малын хөлийн татварт өөрчлөлт оруулахаар боллоо" гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малд 400 тэрбумын зээл олгож байхаар гэнц сайхан үйлдвэр барьчих ухаан алга уу, энэ засагт. Малнууд зээлээр юу хийх юм бэ? Бас л хөгжлийн банкных шиг найдваргүй болоод л дуусна ш дээ.
Малчид зээлээр юу хийх вэ харин ч эсрэгээрээ малчдаас татвар аваач цалинтай нэртэй хэдээ л төрөл бүрийн татвараар дарамтлах юм
1.000 га газар тариалж 7.000 тонн тариа хурааж авч үтрэм дээр ялзруулчихаад 1.500 га тариалж 20.000 тонн тариа авсан гэж худал шааж улсаас мөнгө завшдгаа больчихоосой доо, өлөнгүүд.