УЛС ТӨР

Т.Аюурсайхан Төрийн банкны зээлийн асуудлаар Б.Лхагвасүрэнд АСУУЛГА тавилаа

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Төрийн банкнаас олгосон зээлийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандан асуулга тавилаа. Тодруулбал, тэрбээр

  • Төрийн банкны зээлийн бодлого, нөхцөлийн талаар;
  • Төрийн банкны санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, актив, пассив, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргаа;
  • Нийт зээлийг нийт активтай харьцуулсан харьцаа улирал тус бүрээр, Монголбанкнаас тогтоосон хязгаарлалттай харьцуулсан байдлаар;
  • Төрийн банкны активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөжийн талаарх тооцооллыг тус банктай дүйцэхүйц хэмжээний дэд бүтэцтэй арилжааны банктай харьцуулсан байдлаар;
  • Малчны, тэтгэврийн, хэрэглээний зээлээс бусад зээлийн хэмжээ, нөхцөл, чанарын үзүүлэлт, барьцаалсан эд хөрөнгө, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
  • Эрсдэлийн санг ашигласан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр;
  • 2017 онд “Шинжиан шинфа” ХХК-д олгосон 20 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг чиглэл болгосон болон хэрэгжүүлсэн албан тушаалтан, шийдвэрийн үндэслэл, зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгө, эргэн төлөлтийн талаар.

гэсэн найман асуулгыг тавьж, хариулт хүссэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button