Ж.Мөнхбат: Казинотой болчихвол гаднынхан орж ирж буудалцана гэдэг ойлголтоо хаях ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ асуудлыг өндөр зохион байгуулалттайгаар маш хурдан хийснээр Улаанбаатарт тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг шийднэ. Жишээ нь, Улаанбаатар хотын түгжрэл байна. Улаанбаатар хот руу ирж буй энэ төвлөрлийг сааруулах, бууруулахад дагуул хотыг байгуулах нь маш чухал. Зөвхөн Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод гэдэг дагуул хот байгуулахаас илүүтэй бүсүүдийн төвүүдийг байгуулах хэрэгтэй. Монгол Улсыг босгож ирэх эдийн том гурван салбар бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Үүний нэг нь Казиногийн хууль. Казиногийн хууль гэхээр бид хадны мангаа байгаа юм шиг ойлгодог. Намайг үүнийг ярихаар янз янзаар гоочлох л байх. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд казиногийн хуультай, үүнээс орж ирдэг ашгаа зөв зүйтэй зарцуулдаг. Монголд боловсрол, эрүүл мэндийн салбар, цалин тэтгэвэр нэмэх зэрэг олон асуудалд үүнийг ашиглаж болно. Казинотой болчхоор гаднынхан буу зэвсэгтэй орж ирээд буудалцаад, болж бүтэхгүй юм дагаж орж ирдэг гэдэг хоцрогдсон ойлголтоо таягдан хаях ёстой" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХАНДАА КАЗИНОГОО ХУРДАН НЭЭГЭЭЧ ОЧООД ЖИНХЭНЭ ТОГЛООД НЭГМӨСӨН УЛСААРАА ДАМПУУРЦГААЯ.МАНАЙ ТОМЧУУД СЕӨҮЛ НИСЭХГҮЙ ЭНДЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОГЛООД АМАР БАЙХГҮЙ ЮУ? КАЗИНОДОО ДАН ЭРЧҮҮД АЖИЛЛУУЛБАЛ ЯМАР ВЭ? ЗА ЗА ТЭГЭЭД ЯАХ ВЭ? МУУСАЙН ХҮҮХНҮҮД ГАНЦ НЭГ ХИЙЛГЭЭД ХЭДЭН БОР ЮМТАЙ БОЛСОН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА. КАЗИНОД ХАР ТАМХИ БИЕЭ ХУДАЛДАХ АСУУДЛЫН ХУУЛИАР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ УЛААНБААТАР БОЛОН БУСАД АЙМГУУДЫН БӨГСНИЙ ЛАНГУУ АЖИЛЛУУЛДАГ ГАРУУД БАРААГАА АВААД ИРЧИХНЭЭ ЯДАЖ БАЙХАД ЭНЭ Л ХЭЦҮҮ.ТЭГЭЭД Ч КАЗИНОГООР ТҮГЖРЭЛ ШИЙДНЭ ГЭДЭГ БОЛ АЦ ЗҮГЭЭР Л НӨГӨӨХИЙН ҮС ШҮҮ.ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ АВИЛГАЧДЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЯАМ ТАМГЫН ГАЗАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБА НАРАНТУУЛ БАРИЛГЫН ЗАХ ДА ХҮРЭЭ ДҮНЖИНГАРАВЫГ ЗАЙЛУУЛ ДҮНЖИНГАРАВТ ОРОН ГЭРГҮЙ АРХИЧИН ТЭНЭМҮҮЛЭДИЙГ БӨӨГНӨРҮҮЛЖ НИЙГЭМД ТУСТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД БУСАД ЗАЙНД НЬ ТЭР ХАВИЙН ОРШИН СУУГЧДЫН НЭГДСЭН ГРАЖ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ БӨӨНИЙ ТӨВ НАРАНТУУЛ ДҮНЖИНГАРАВЫН НЭН ТЭРГҮҮНД СӨНӨӨХӨД БУСАД НЬ ДАГААД ҮХЧИХНЭЭ САНАА ЗАВАЛДТГҮЙ.ЭНЭ МӨНХБАТ ӨӨРӨӨ КАЗИНОДОХ ГЭЭД БАЙЖ ЯДЖЫНАА БАТЛААД ӨГЧИХӨӨ МОНГОЛЧУУДАА КАЗИНО МАНДТУГАЙ МАН АН СӨНӨТҮГЭЙ ХОРЖИЙЛОО
Казино нээхээр гадныхан ирж буудалцана гэж хэн ч хэлээгүй харин чам шиг төрийн албаныхан төрийн мөнгөөр тоглоно, үүнээс улбаалж олон эхчүүд, хүүхдүүд л хохирно гэж болгоомжилж байгаа юмаа, өөрөө дуртай мэргэжлийн гар болохоороо ямаа гэхээр тэмээ гэж яриад явах юм.
Телевиз чинь казино болчихоод байгаа юм биш үү. Нийгмийн боловсрол бохирдоод дуусч байна шүү. Анхаараарай!!!
Казино байгууллаа гээд гадныхан Монголд казино тоглох гэж ирэхгүй. Харин Хүрэлсүхэээс аваад Занданшатар, Мөнхбат зэрэг мөрийтэй тоглоомын дончид л очиж өдөр шөнөгүй тоглож нэгнийхээ улсаас хулгайлсан мөнгийг хоослох байх. Казино бол нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн бүтээдэггүй, үйлдвэрэл явуулдаггүй, нэгнийгээ халаасыг хоослох боловсон хэрэгсэл. Үүний оронд үйлдвэр байгуулж, ажилгүй олон залуусыг боломжийн цaлинтай ажиллуулж байвaл дээр шүү дээ. Даанч бидний толгой дээр хар тамхи татдаг, хүчин хийдэг, боловсрол мэдлэггүй мөрийтэй тоглоомын донтон, хоосон толгойнууд гарч төр барихаар ингэж буруу, доошоо орсон шийдвэрүүд гарч байгаа.