Нийгмийн

Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдийг илрүүлж, цагдан хорьжээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 16-ний 21 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулахад 54 настай эмэгтэй Т нь гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай, эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай эмэгтэй Т-г амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон тул холбогдогчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button