Нийгмийн

Түүхэн дурсгалт өвийг хайрлан, хамгаалж байгаа иргэдийг урамшуулна

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийжээ.

Ажлын хэсгээс Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байгаа аймгийн мэдээллийн санд бүртгэлтэй 70 орчим газрын 500 гаруй дурсгалд хяналт шалгалтыг хийсэн.  Шалгалтын явцад дөрвөн газрын 58 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг шинээр олж илрүүлсэн. Эдгээрт тэмдэг, тэмдэглэгээ, хэмжилт, тодорхойлолт бичиж, газрын нэршил, солбицлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон, түүх соёлын үл хөдлөх 11 газрын дурсгалуудын зургийг нисдэг камераар авч бүртгэн баримтжуулав.

Мөн тус аймагт байдаг “Цагаан дарь эх”, “Шарав арилд” бурхан, “Зараагийн зүүн өвөр” дэх хүн чулуу, “Гүйлстийн энгэр” дэх бичгийн дурсгал зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалуудад иргэд сүү, цагаан идээ өргөх, өөх тос түрхэх, ойр орчинд нь шашны зан үйл үйлдэх, зөвшөөрөлгүйгээр сэргээн засварлаж будах зэргээр чанар байдлыг нь дордуулжээ.

Түүнчлэн зарим хиргисүүр дээгүүр авто зам дайрч гарсан, хатуу хучилттай зам тавигдаж устаж үгүй болсон тохиолдол ч гарсан байна. Түүнчлэн үерийн усанд эвдэгдэж устаж болзошгүй Хүннүгийн үеийн гурван булш байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Хэзээ ухагдсан нь тодорхойгүй 18 хиргисүүр, хөндөгдөж ухагдсан есөн булш байсныг шалгалтын үеэр олж илрүүлсэн.

Хамтарсан шалгалтын дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ажлын хэсэг, аймаг,  сумдын Засаг дарга нар оролцсон хурлаар хэлэлцүүлж, түүхэн дурсгалт өвийг хайрлан хамгаалж байгаа иргэдийг урамшуулж байх асуудлыг ч шийдвэрлэхээр болжээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Урамшуулна гэнэ үү? Тэр чинь баячуудыгаа л дэмжиж, урамшуулж байна гээд бас баахан идэж уух нь л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button