УЛС ТӨР
"Галт тэрэг ОСОЛДООГҮЙ, вагоны хоёр дугуй ЗАМААС ГАРСАН"
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд осол гарч, хоёр вагон унасан гэх мэдээлэл өнөөдөр /2022.03.28/ цацагдаад байна.
Тодруулбал, тус чиглэлийн төмөр замын Цэций өртөөний ойролцоо УБТЗ-ын эзэмшлийн хоёр вагон өртөөний бүсэд тээвэрлэлт хийж явахдаа 09:00 цагийн үед унажээ.
Харин энэ талаар УБТЗ ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд салбарын сайд нь "Галт тэрэг осолдоогүй" хэмээн үгүйсгэв.
Энэ тухай тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн гал тэрэг осолд ороогүй. Цогтцэций өртөөнд депо руу ордог зам барьж байгаа нэг вагоны хоёр дугуй замаас гарсан” хэмээх товчхон тайлбар өглөө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Aan yaaval osol gj nerledeg yum bol